Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

цаг үеийн мэдээллүүд


нийт 93

ХУУЛЬЧ САНДАГИЙН НЭРЭМЖИТ ЯРУУ НАЙРГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2025-09-28 30
ҮГ ЗОХИОЛЫГ ҮНДЭСЛЭГЧ 19-р ЗУУНЫ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ХАЛХЫН ХУУЛЬЧ ХЭМЭЭХ ЦЭЦЭН САНДАГИЙН МЭЛМИЙ ГИЙСЭНИЙ 200 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭГ 2025.09.28 НИЙ ӨДӨР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ. Намрын дунд сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр 'Цэцэгт Хонд' хэмээх хүй цөглөсөн газарт нь хүндэтгэл үзүүлж ойд зориулан бүтээсэн Үг:Х.Болдбаатар Ая:З.Ганбар ‘Цэцэгт Хонд' дууг өлгийдэн авлаа.

Сумын ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан зохион байгуулагдав.

2025-08-07 62
Сайхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 6 дугаар хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдав.

САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ YI ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2025-08-07 18
Сайхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI дугаар хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 1.Сумын Сонгуулийн хорооноос нөхөн сонгууль зохион байгуулсан товч мэдээлэл 2.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай 3.Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2025 онд хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын тайлан мэдээлэл 4. Сумын 2025 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

2025 оны нөхөн сонгууль зохион байгуулагдав

2025-06-22 91
аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулагдав

багийн иргэдийн нийтийн Хурлын дарга, багийн Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав

2025-05-23 21
БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ДАРГА ,БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ, , БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ДУНД СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН АЖЛЫГ 05 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ИРГЭНИЙ ТАНХИМД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.СУРГАЛТЫН АГУУЛГЫГ ТОВЧ ТАНИЛЦУУЛБАЛ: 1.Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын тухай ойлголт 2.Багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааны дарга, Багийн Иргэдийн нийтийн хурлын зөвлөл, Багийн Засаг дарга нарт сургалт мэдээлэл 3.Хүүхдийн цэцэрлэгээс мэдээлэл сургалт 4. Хөгжөөнт тэмцээн 5_ Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх ойлголт 6. Ерөнхий боловсролын сургуулийн сургалт 7.Хөгжөөнт тэмцээн СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД 118350 ТӨГРӨГИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛААС ГАРГАЖ ЗАРЦУУЛАВ.

улааншороот багийн ИНХурал зохион байгуулагдав

2025-04-30 20
Улааншороот багийн хурал 04 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж 108 иргэн хамрагдлаа. Хурлын хуралдааны даргаар А.Отгонбаяр сонгогдож багийн Засаг даргаар Б.Анхзаяаг нэр дэвшүүлж сумын Засаг даргад уламжилахаар боллоо. Сумын Засаг дарга Б.Энх-Амгалан, Засаг даргын орлогч Л.Отгонтуяа, ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Батцэцэг, Хөдөлмөр халамж үйлчилгээний мэргэжилтэн Д.Түвшинбат ,Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Х. Батчимэг , Татварын байцаагч А. Эрдэнэсувд, Улсын бүртгэгч М.Наранцацрал, Нийгмийн даатгалын байцаагч З.Оюунтуул ,ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн О. Хоролбадам , Цагдаагийн төлөөлөгч Э.Төгөлдөр, Тархвар зүйч М.Эрдэнэдалай нар цаг үеийн мэдээлэл ,танилцуулга өгч ажиллалаа. Иргэдийн санал бодлыг сонсож хэлэлцэн хуралдаан өндөрлөв.

САЙХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА ЦОХИО БАГ БУЮУ 2 ДУГААР БАГТ АЖИЛЛАА

2025-03-30 124
3 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд 2 дугаар багийн 65 өрхийн 140 иргэд, сонгогчидтой уулзаж Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэр, аймаг сумын цаг үеийн мэдээ мэдээллийг хүргэх, иргэдэд эмнэлэг, төрийн үйлчилгээ хүргэн Орон нутгийн орлого төвлөрүүлэх санал хүсэлтийг хүлээн авах ажлыг Иргэдийн хурлын төлөөлөгч , 2 дугаар багийн Засаг дарга О.Баттулга , Багийн эмч Мөнхзул Жолооч Баяраа нарын хамт байгаль цаг уурын онцгой нөхцөлд 3 хоног ажиллалаа.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төрийн болон төсөвт байгууллагын албан хаагчдад Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт мэдээллийн ажлыг зохион байгуулав

2025-03-19 119
Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын дунд зохион байгуулагдсан албан хэрэг хөтлөлтийн талаарх сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдөр зохион байгууллаа.Сургалтаар 1.Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны чиг үүрэг, хариуцлага 2.Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах арга зүй 3.Захирамжлалын, зохион байгуулалтын болон мэдээлэл лавлаганы баримт бичигт байх бүрдэл 4.Бариит бичгийг төрөлжүүлэн ангилж хадгаламжийн нэгж бүрдүүлэх арга зүй 5.Хуралдааны тэмдэглэл хөтлөх арга зүй Сургалтын агуулгын хүрээнд тестийн шалгалт авч хамгийн олон асуултад зөв хариулсан нэг төрийн албан хаагчид ТАЛАРХАЛ, үнэ бүхий зүйлийг дурсгал болгон хадгалуулаь.Энэхүү сургалт мэдээллийн зардалд 51500 төгрөгийг сумын ИТХ-ын мэдээлэл сурталчилгааны зардлаас гаргаж зарцуулав.

Ноён хутагтын 9 дүгээр дүр Данзанлувсантүдэв суманд заларч сүсэгтэн олонд айлтгал айлдаж номын авшиг талбив

2025-02-13 168
Ноён хутагтын 9 дүгээр дүр Данзанлувсантүдэв суманд заларч сүсэгтэн олонд айлтгал айлдав.

Сайхандулаан хөгжлийн лиг-2025" волейболын лигийн тэмцээнийг Сайхандулаан суманд зохион байгуулагдаж байна

2025-02-03 149
Сайхандулаан хөгжлийн лиг-2025" волейболын лигийн тэмцээнд 6 багийн 72 тамирчин өрсөлдөхөөр багтаа хуваагдаад байгаа бөгөөд 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн даваа, лхагва гаригийн 17:00 цагт тогтмол тоглолтууд явагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9245
7568 / 82%
1038 / 11%
304 / 3%
335 / 4%