Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ

2025 оны нөхөн сонгууль зохион байгуулагдав

2025-06-22

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2025 оны нөхөн сонгуулийн  үйл ажиллагаанууд  цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж  санал авах үйл ажиллагаа 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж сонгогчдын нэрийн жагсаалтад 203 сонгогч бүртгэгдснээс 145 буюу 71.43 хувь нь санал хураалтад оролцсон.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад сумын сонгуулийн болон хэсгийн хороонд  төрийн захиргааны болон төрийн үйлчилгээ, төрийн тусгай 16 албан хаагчид ажиллаж сонгуулийн үйл ажиллагаа болон сонгуулийн хороодод ажилласан албан хаагчдын урамшуулал, хоолны зардалд нийт 12,935,200 мянган төгрөгийг аймгийн сонгуулийн хорооноос хуваарилсныг зарцуулж тайлан мэдээг гаргасан байна.Монгол Ардын Нам, Ардчилсан Намаас нэр дэвшигчид өрсөлдөж нийт сонгогчдын 97 буюу 66.90 хувийн саналаар Ардчилсан нам Сэсээрийн Наранбаяр, 48 буюу 32.10 хувийн саналаар Монгол Ардын Намын Бат-Алдарын Анхзаяа тус тус авсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7076
5525 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%