Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2026-03-23
Орон нутгийн хөгжлийн сангаар 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтаар хийгдсэн Ахмадын байрны цахилгаан сан техникийн засвар -20,0 сая төгрөг, Цохио багийн хамгаалалтын төмөр сараалжин хашааны угсралтын ажил -15454,2 мянган төгрөгөөр хийх ажлыг Сант зурлага ХХКомпани гүйцэтгэж 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгөх үйл явцад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Баттулга, М.Батдэлгэр нар хяналтын ажлыг зохион байгуулж ажиллаа.