Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2025-05-31
Эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан 2025 оны сумын аварга шалгаруулах өсвөрийн 100 буудалт даамны тэмцээнийг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд 3 насны ангилалаар зохион байгуулж нийт 35 тамирчин өрсөлдснөөс тэмцээний дүнгээр тэргүүлсэн 10 тамирчдад хүүхдийн баярын бэлгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Эрдэнэжаргал, сумын Засаг дарга Б.Энх-Амгалан нар гардуулж урамшууллаа.Тэмцээний шагналын 90 хувийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 10 хувийг Соёлын төвийн нярав Н. Хатанбаатар нар гаргаж үйл ажиллагаанд зарцуулсан.