Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2025-10-10
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААС САНААЧИЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТАД" СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХАТАНБУЛАГ СУМАНД ОРОЛЦОВ.
Нутгийн Өөрөө удирдах байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хурлын төлөөлөгчдийг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн мэдлэг олгох, нутгийн өөрөө удирдах байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор аймгийн 14 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарыг чадавхжуулах бүсчилсэн сургалтад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид оролцов.Энэхүү бүсчилсан сургалтыг Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачилан зохион байгуулсан бөгөөд Улаанбадрах, Мандах, Сайхандулаан, Хөвсгөл, Хатанбулаг сумдын аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид хамрагдлаа.