Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХУУЛЬЧ САНДАГИЙН НЭРЭМЖИТ ЯРУУ НАЙРГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

2025-09-28

ХУУЛЬЧ САНДАГИЙН НЭРЭМЖИТ "ЦЭЦЭН БИЛЭГ" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ САЙХАНДУЛААН СУМАНД  09 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДӨР  АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Сумын ИТХ, ЗДТГ, Дорноговь аймгийн яруу найргийн Хурмаст Тэнгэр төвтэй хамтран ‘Цэцэн Билэг' яруу найргийн наадам зохион байгууллаа.

📌 Уг наадамд 17 яруу найрагч оролцож 🥇Тэргүүн байранд Б.Лхагвадорж 🥈Дэд байранд Э.Эрдэнэдалай 🥉Гутгаар байранд П.Намуун 🎖Тусгай байрт Х.Болдбаатар, Н.Энхтулга нар шалгарлаа.

👉Наадмын үеэр "Цэцэгт хонд" дууны зохиогчид Х.Болдбаатар, З.Ганбаяр, тэмцээн үйл ажиллагааг найруулж, хөтлөн явуулсан МУСГЗ Л.Эрдэнэбат, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт Яруу найрагч А.Байгальмаа, наадам үйл ажиллагааг ивээн тэтгэж хамтран зохион байгуулсан Сандагийн ураг удам Ш.Дэлгэрсайхан, Ю.Шуранчимэг нарт талархал илэрхийлж хүндэтгэл үзүүллээ. 👉Уралдааны нээлт, завсарлага үеэр МУСТА дуу оруулагч Ө.Наранбаатар Хуульч Сандагийн зохиол бүтээлүүдийг үзэгч олноо уран яруу уншиж толилууллаа. Ө.Наранбаатар нь орчуулгын 30000 орчим кинонд дуу оруулсан нэрт дуу оруулагч жүжигчин билээ.

👉Мөн энэ үеэр 1951 онд Герман улсын Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны наадамд оролцож Говийн өндөр дууг анх дуулж оролцож явсан Төвийн Дэнсмаа агсны яг тухайн үеийн бичлэг пянз, наадамд оролцсон үеийн зургийн хамтаар хүү Хасбаатар сумын соёлын төвд гардуулан өгөв.

👉Уралдааныг Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч А.Байгальмаа, сумын ИТХурлын дарга Б.Эрдэнэжаргал, Алтан өдийн эзэн, Сэр-одын шагналт яруу найрагч Д.Эрдэнэзулай нар шүүн тунгаасан юм. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%