Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ажил төрлийн уулзалт зохион байгуулав

2026-04-07

Сайхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Эрдэнэжаргал 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 15.00 цагаас сумын Соёлын төвийн ажилтан, албан хаагчидтай ажил төрлийн уулзалт арга хэмжээг зохион байгуулав.Уулзалтын үеэр дараах мэдээллийг хүргэлээ.

Үүнд:1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 1 дүгээр улирлын товч тайлан мэдээлэл 2.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаан, хурлаас гаргасан тогтоол шийдвэрийн тухай мэдээлэл

3.2026 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хийгдэх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын арга хэмжээ, төсөв хөрөнгө, хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын талаарх мэдээлэл 4.Орон нутгийн орлогыг төвлөрүүлэхтэй холбогдуулж татвараа төвлөрүүлж манлайлж оролцох тухай 5.Сумын ИТХ-ын 2024 оны 2/19 дүгээр тогтоолоор баталсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" мэдээлэл тайлбар

6.Цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээний талаар

7.Автотээврийн үзлэг тооллого явагдах тухай 8.Санал хүсэлт хүлээн авах

Уулзалт арга хэмжээнд сумын Соёлын төвийн 6 албан хаагч буюу 100 хувь хамрагдаж санал хүсэлтээ илэрхийлж харилцан санал мэдээлэл солилцож ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10287
8493 / 83%
1100 / 11%
335 / 3%
359 / 3%