Нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр багуудын иргэдийн нийтийн Хурал 2015 оны 1-р сард зохион байгуулагдаж иргэдийн дунд азтан шалгаруулах, спортын тэмцээн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж явууллаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн дарга Б.Эрдэнэжаргал Хурал, Тэргүүлэгчдээс 2014 онд хийсэн ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, 2015 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг багуудын Хуралд танилцуулж тэдний санал бодлыг хүлээн авч, харилцан мэдээлэл солилцож ажиллалаа.