Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

САЙХАНДУЛААН СУМЫН 3 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС 01 ДҮГЭЭР ХУРАЛДААНААР МИНЮҮ ШИШИ ХХК-НЬ БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

2025-11-03

Сайхандулаан сумын 3-р баг буюу Цохио багийн иргэдийн нийтийн Хурлын ээлжит бус хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 39 өрхийн 48 иргэний бүрэлдэхүүнтэй хуралдаж дараах асуудал хэлэлцсэн байна.Үүнд:

 1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулах тухай

Минюү шиши ХХК-ны  Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг "Баялаг баян ундарга" ХХК-ны захирал Э.Удвал   багийн  иргэдэд танилцуулж иргэд санал асуулт өрнүүлж иргэдийн асуусан асуултад хариулт өгөх зарчмаар хурал үргэлжилж  хуралд оролцсон иргэдийн 85 хувь нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг  дэмжив.Хурлын үйл ажиллагаанд сумын Засаг дарга Б.Энх-Амгалан, 3 дугаар багийн Засаг дарга М.Батдэлгэр, Минюү шиши компани удирдлагууд, "Баялаг баян ундарга ХХК-ны захирал, холбогдох мэргэжилтэнгүүд  оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9092
7438 / 82%
1025 / 11%
301 / 3%
328 / 4%