сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан зохион байгуулагдав
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх бүрэн эрхийн хугацааны Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдөр 100 хувийн ирцтэй хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн дүн, Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг танилцуулах тухай
2. Төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай
3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдааны дэг батлах тухай
4. Хурлын даргыг чөлөөлөх, Хурлын дарга сонгох тухай
5.Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
6. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай
7. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодыг байгуулах, бүрэлдэхүүнийг батлах тухай
Анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрүүд:
1. Сумын ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлав.
2. Сумын ИТХ-ын Анхдугаар хуралдааны хугацаанд баримтлах дэгийг хэлэлцэн батлав.
3.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.2 хувийн саналаар Бандийн Эрдэнэжаргалыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгов.
4. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Бат-Эрдэнэ овогтой Энх-Амгаланг Сумын засаг даргаар нэр дэвшүүлснийг Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалд уламжлав.
5. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.Үүнд: Б.Эрдэнэжаргал, М.Батдэлгэр , А.Отгонбаяр, Х.Мөнхбат, Х.Оюунсувд
6. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх , санал дүгнэлт гаргах, Хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороог байгуулав. Үүнд:
1.Нутгийн удирдлагын хөгжил , ёс зүйн хороо
2.Дэд бүтэц,Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо
3.Нийгэм,цахим бодлогын хөгжлийн хороо
4.Хот суурин, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо Сумын Хурлын дарга ,Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид , Сумын Засаг дарга, Засаг даргад нэр дэвшигч нар Төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч нартай уулзаж байгууллагын үйл ажиллагаатай танилцаж , өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, цаашид тулгамдаж байгаа асуудлыг талаарх санал хүсэлтийг хүлээн авч ажиллаа.