Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ
2023-11-25
УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын СУМЫН АВАРГА шалгаруулах тэмцээн 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр амжилттай болж өндөрлөв.
Тэмцээнд эмэгтэй 1, эрэгтэй 8, нийт 9 тамирчин оролцсноос оюун ухаан, авьяас чадвараараа манлайлан оролцож ТЭРГҮҮН байранд сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч их эмч Ө.Өлзийжаргал, ДЭД байранд сумын ЗДТГ-ын газрын даамал Б.Лханаажав, ГУТГААР байранд сумын 1 дүгээр багийн иргэн Ш.Намсрай нар тус тус шалгарлаа.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга М.Батцэнгэл Тэргүүн байр, дэд байранд шалгарсан тамирчдад УИХ-ын даргын гарын үсэг бүхий ТАЛАРХАЛ , мөнгөн шагнал, Гутгаар байранд шалгарсан тамирчинд мөнгөн шагналыг тус тус гардууллаа. Энэхүү тэмцээний шагнал болох 400,000 мянган төгрөгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж санхүүжүүлэв.