Дурсгалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан 9-р сарын 14-ны өдрийн 14.00 цагт дараах ажлуудыг төлөвлөн зохион байгуулж ажиллаа.
1.Баг, байгууллагын дарга нарт “Улс төрийн хэлмэгдүүлэлт, шалтгаан, үр дагавар, сургамж” сэдэвт мэдээллийг зохион байгуулж явууллаа, уг арга хэмжээнд 20 гаруй төрийн албан хаагчид хамрагдав.
2.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүнээс гарах хор уршиг” сэдэвт нэг цагийн хичээлийн сэдвийг бэлтгэн анги удирдсан багшаар нь хичээл заалгуулан сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж нийт 6-9р ангийн 56 гаруй хүүхэд оролцлоо,оновчтой шийдэл гаргасан сурагчдыг шалгаруулан шагнаж урамшууллаа, шагналын зардалд 100,0 мянган төгрөгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нөөц хөрөнгөөс гаргаж зарцууллаа.
3.Хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийгдсэн постер, шторкыг мэдээллийн самбараар дамжуулан иргэд олон нийтэд сурталчлан түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан.