Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ
2022-09-28
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн дүрэм, Стратеги-2030, 2022 онд байгуулсан МУЗН, ОБЕГ-ын хамтран ажиллах гэрээ зэрэг баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий “Сайн дурын бүлэг”-ийг сургах “Сургагч багш бэлтгэх” сургалт 2022 оны 09 дүгээр сарын 26-29-ны өдрүүдэд Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулагдаж Сайхандулаан сумаас Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн томилгоот гишүүн Б.Эрдэнэжаргал, Э.Шинэцэцэг нар оролцож сургагч багшаар бэлтгэгдлээ.Сургалтад хамрагдсан сайн дурын идэвхтнүүд олон нийтийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх сургагч багш болох, гамшиг, ослын үед улаан загалмайн Дунд шатны хороо, Онцгой байдлын газрын үйл ажиллагааг дэмжин ажиллах чиг үүрэгтэй юм.