Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ
2022-09-12
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан 5 чиглэл бүхий ажлын төлөвлөгөөг гарган дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн:
Үүнд: 1.Дорноговь аймгийн Дэчинчойнхорлин хийдийн лам нарыг урин залж сумын Дэчинлүндэвлин хийдэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөрт зориулсан буяны ном, сумын Соёлын төвд нийт иргэдэд зориулсан Лүүжин, сумын Засаг даргын тамгын газрын иргэний танхимд төрийн албан хаагчдад зориулсан Хийморийн сан зэрэг номуудыг тус тус уншуулж энэхүү арга хэмжээнд нийт 50 гаруй сүсэгтэн олон хамрагдаж, 110,0 мянган төгрөгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нөөц хөрөнгөөс гаргаж шийдвэрлэлээ.