НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ ЁСНЫ БАЙГУУЛЛАГЫН 30-Н ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 30-н жилийн ойн арга хэмжээг 1992-2022 оны ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга нарыг хамруулан 2022 оны 10 дугаар сарын 09-ны өдөр зохион байгуулж явууллаа.Үүнд: Арга хэмжээнд нийт 45 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар оролцож Нутгийн өөрөө удирдах байгууллагын түүхэн замнал, дурсамж яриануудыг хүүрнэн цаашид сум орон нутгийн хөгжлийн талаар харилцан ярилцаж 100 бүтээлч ажлын танилцуулга хийгдэж хүндэтгэлийн хуралдаан, урлагийн тоглолт, үдшийн цэнгүүн гэсэн хөтөлбөртэйгээр нэг өдрийн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүллээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан, сум орон нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан дараах нэр бүхий төлөөлөгч нарт шагнал гардууллаа, шагналын зардалд 110880 төгрөгийг гаргаж зарцуулав.
1.Монголын нутгийн удирдлагын холбооны дээд шагнал Соёмбоор:
2004-2008, 2008-2012, 2012-2016 онуудад сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Жамъянгийн Хоролсүрэн 2000-2004 онд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Гочоогийн Долгоржав
Нутгийн удирдлагын тэргүүний ажилтан цол тэмдгээр:
1996-2000, 2000-2004, 2008-2012, сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон, 2020-2022 оны ИТХ-ын төлөөлөгч Ухнын Насанжаргал
2012-2016, 2016-2020 онд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Улаан-Ухнын Отгонсүх
1992-1996, 1996-2000 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж сумын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан Урангийн Данзанчоймбол, Доржийн Зоригоо, Намдагийн Цэрэннадмид нарт сумын ИТХ-ын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж хүндэтгэл үзүүллээ.