Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ

Хуралдаан хуралдав

2022-04-04

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн YII хуралдаан 2022.04.04-ний өдөр 73.3 хувийн ирцтэй иргэний танхимд хуралдаж 7 асуудлыг хэлэлцэж 9 тогтоолыг батлан шийдвэрлэлээ.

Үүнд: Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж батлав.

Сумын 100 жилийн ойн бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталж, ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллах ажлын хэсгийг Сумын Засаг даргаар ахлуулан баг, байгууллагын дарга, эрхлэгчдийг оролцуулан 11 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах Хамтарсан багийн зөвлөлийг сумын Засаг даргаар ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулав

Сумын эдийн засгийн хөгжлийн 2022-2031 оны хэтийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг сумын Засаг даргаар ахлуулан сумын ИТХ-ын нутгийн удирдлагын хөгжил, ёс зүйн хорооны болон Дэд бүтэц, төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн бодлогын хорооны дарга нарыг оролцуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа

Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, хүний нөөцийн бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан сумын хэмжээнд 2022-2024 оныг "Хүний хөгжил- боловсон хүчнийг дэмжих жил" болгон зарлалаа

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажиллах журмыг баталлаа тухай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%