Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ
2022-03-11
Сайхандулаан сумын 1-р багийн Иргэдийн Нийтийн Хурал 2022.03.11-ний өдөр Улааншороот багийн төвд 72 иргэний бүрэлдэхүүнтэй хуралдаж 10 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хурлын хуралдааны даргаар Хүрэлбаатарын Мөнхбат , багийн Засаг даргаар Л.Отгонтуяа нар багийн хуралд оролцсон иргэдийн 100 хувийн саналаар тус тус сонгогдлоо.
Хурлын зөвлөлөөр:
Л.Отгонтуяа
Х.Мөнхбат
Х.Эрдэнэчимэг
Л.Эрдэнээ
У.Төмөрсүх нар сонгогдлоо.