Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ

Багийн ИНХ-ын хурлууд хуралдав

2022-01-31

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32-р зүйлийн 32.6, 32.7-д заасны дагуу 2-р багийн ИНХурал 2022.01.05, 3-р багийн ИНХурал 2022.01.07, 4-р багийн ИНХурал 2022.01.06-ны өдөр тус тус хуралдаж дараах асуудлууд хэлэлцэн шийдвэрлэсэн.

1. Хурлын хуралдааны дарга сонгох тооллогын комисс томилох тухай

2..Хурлын хуралдааны дарга сонгох тухай

3.Багийн ИНХ-ын дарга чөлөөлөх тухай

4.Санал хураалтын ажлыг зохион байгуулах тухай

5.Багийн Засаг даргыг томилуулах тухай

6.Хурлын зөвлөл байгуулах тухай

7.Бусад асуудал

2-р багийн Засаг даргаар О.Баттулга, 3-р багийн Засаг даргаар М.Батдэлгэр, 4-р багийн Засаг даргаар Б.Эрдэнэжаргал нар багийн хуралд оролцсон иргэдийн олонхийн саналыг тус тус авч Сумын Засаг даргаар томилуулахаар санал хүргүүлсэн байна. 2-р багийн Хурлын хуралдааны даргаар Х.Оюунсувд, 3-р багийн Хурлын хуралдааны даргаар Н.Эрдэнэбилэг, 4-р багийн Хурлын хуралдааны даргаар Ж.Дэжидмаа нар тус тус сонгогдлоо. 2-р багийн иргэдийн нийтийн Хурлын зөвлөл Х.Оюунсувд, О.Баттулга Д.Түвшинбат, Б.Ууган-Эрдэнэ, Ундармаа, 3-р багийн иргэдийн нийтийн Хурлын зөвлөлН.Эрдэнэбилэг, Д.Соёл-Эрдэнэ, Б.Урантогос, Г.Гүнсэндорж, Ч.Батнасан, 4-р багийн иргэдийн нийтийн Хурлын зөвлөл Ж.Дэжидмаа, Б.Шинэтуяа, С.Эрдэнэ-Зул, Я.Ганчимэг, С.Урантуяа нарын бүрэлдэхүүнтэй байхаар тогтоолоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%