Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ
2021-09-24
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийтэд зориулсан сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг тайлагнаж ажиллах сумын Хамтарсан багийн бүрэлдэхүүнтэй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга уулзаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 1.Сумын хамтарсан багаас зохион байгуулсан үйл ажиллагааны талаарх товч мэдээлэл, цаашид хийх ажлын чиглэлийн тухай
2.Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас ирүүлсэн 2021 оны 2/153 тоот албан бичиг танилцуулах тухай
3.Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжин санхүүжилт олгох тухай
4.Хамтарсан багийн бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгөх тухай