Иргэдэд хүний эрхийн талаар мэдлэг олгох, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, залуу гэр бүлд гэр бүлийн үнэ цэнэ, үнэт зүйлс болон гэр бүлийн талаарх хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Сайхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Сайхандулаан сумын нийт иргэдийн дунд "Гэр бүлийн үнэ цэнэ" эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулж идэвхтэй оролцсон 3 иргэнийг Өргөмжлөл 300,000 мянган төгрөгөөр урамшууллаа.