Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ
2021-04-08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12-р дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу Сайхандулаан сумын төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний нийт 42 албан хаагч Сонгуулийн хороонд ажиллах албан хаагчдын нээлттэй бүртгэлд бүртгүүлэн үүнээс 25 албан хаагч цахим сургалтанд хамрагдаж сорил өгөн 100 хувь тэнцэж, 17 албан хаагч 2020 онд сорил өгөн тэнцсэн.