Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ
2021-04-08
Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийн дарга бөгөөд сумын ИТХ-ын тэргүүлэгч С.Наранбаяр бусад бүрэлдэхүүний хамтаар сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид үүсэх эрсдлээс сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан талаарх тайлан мэдээллээ сумын ИТХ-ын дарга М.Батцэнгэлд танилцууллаа.Дээрхи хяналт шалгалтын ажлын хүрээнд нийт 14 зээлдэгчийн 58.995.933.8 мянган төгрөгийг сум хөгжүүлэх сангийн дансанд төвлөрүүлж ажилласан байна.